Финляндын №1 математикийн сургалтын платформ Монголд

Эдүтэн бол Финляндын боловсролын шилдэг арга зүй бүхий, хиймэл оюун ухаан ба тоглоомын арга зүйд суурилсан Математикийн цахим платформ юм.

Header Image
Brains

Суралцахуйн үр дүнгийн талаар батлагдсан үр нөлөө

Суралцахуйн үр дүн 45% хүртэлх хувиар сайжирсан. Их Сургуулийн 15 жилийн судалгаагаар батлагдсан.

Brains

Дэлхий дээрх хамгийн сайн суралцахуйн дүн шинжилгээ

Хиймэл оюун ухаанд суурилсан суралцахуйн дүн шинжилгээ нь багшид сурагчдаа илүү сайн ойлгоход хялбар тусална.

Brains

Багшийн үр ашгийг хамгийн өндөр хэмжээнд аваачсан

Сурахад хялбар, багшийн одоогийн ажлын явцад зохицдог. Аль ч хөтөлбөрт хэрэглэж болно.

Эдүтэн гэж юу вэ?

12 жилийн болон түүнээс дээш түвшинд ашиглах боломжтой математикийн сургалтын цахим платформ. Эдүтэнийг Финляндын хамгийн сайн их сургуулиудын нэгэнд боловсруулсан бөгөөд одоогоор дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй сурагч хэрэглэж байна.

Багш нар багшдаа зориулж Финляндын сургалтын арга зүйд түшиглэн хөгжүүлсэн Эдүтэн платформ нь ямар ч сургалтын хөтөлбөртэй нийцнэ. Одогоор Эдүтэнийг англи, испани, португаль, япон, эстони, украин, вьетнам хэл дээр хэрэглэх боломжтой.

Эдүтэний боловсруулсан, шууд хэрэглэх боломжтой 7 хоног бүрийн хөтөлбөрт сурагчдын математикийн чадварыг хөгжүүлж, сайжруулах өндөр түвшний олон зуун дасгал багтсан. Эдүтэний агуулгын санд 200,000 гаруй тоглоомчилсон, янз бүрийн дасгал даалгавар бий.

Эдүтэн эерэг, идэвхтэй суралцахуйг бий болгодог ба манай платформыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх сургууль хэрэглэдэг болгохыг бид зорьдог.

Суралцахуйд үзүүлэх батлагдсан нөлөөлөл

Header Image

Эдүтэн цахим багшлахуй, суралцахуйн талаарх 15 жилийн Их Сургуулийн судалгаанд түшиглэсэн. Дэлхий даяарх олон арван судалгаагаар сурагчдын суралцахуй хурдан хугацаанд сайжирч буй нь батлагдсан.

Student performance graph pen & paper vs Eduten

Математикийн гүйцэтгэл хяналтын бүлэгтэй харьцуулахад 39%-иар сайжирсан

Student fluency graph pen & paper vs Eduten

Математикийн хичээлийг эзэмших байдал хяналтын бүлэгтэй харьцуулахад 45%-иар сайжирсан

Student diligence graph thumbnail

6 долоо хоногийн хугацаанд математикийн хичээлийг эзэмших байдал 20%-иар нэмэгдсэн

Дэлхий дээрх суралцахуйн хамгийн сайн дүн шинжилгээ

Сургуулийн удирдлага

Сургуулийн удирдлагууд сургуулийн бүх статистик мэдээллийг хянах эрхтэй. Сургуулийнхаа талаарх бүх мэдээллийг тухайн цаг мөчид авч өгөгдөл мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт, багш нарт дэмжлэг үзүүлэх зэрэгт ашиглана.

Багш нар

Эдүтэн бодит цагийн ажлыг харуулдаг. Энэ нь багш нарт хамгийн чухал буюу багшлахуйгаа явуулаад сурагчидтайгаа илүү ажиллах боломжтой болно гэсэн үг. Эдүтэн мөн автомат үнэлгээ (оноо бас өгнө!) хийж өгснөөр багш үр дүнг ашиглан сурагчиддаа шуурхай туслах бололцоог олгодог.

Эцэг эхчүүд

Эдүтэн энгийн атлаа чухал хэрэгтэй мэдээллийг эцэг эхчүүдэд гаргаж өгдөг бөгөөд багш үүнийг сурагчдынхаа хичээлийн явц, амжилтыг эцэг эх, асран хамгаалагчидтай хуваалцахад ашиглана.

Урт хугацааны идэвхжүүлэлт ба оролцоо

Эдүтэний суралцахуйн нөлөөлөл нь тоглоомчлол, ялгаатай түвшин, хялбар зорилго тавих зэрэг олон янзын аргачлал ашиглан сайтар бодож боловсруулсан суралцахуйн орчин. Эцсийн үр дүн нь илүү суралцаж, ур чадвараа дээшлүүлэх хүсэлтэй сурагчид юм. Судалдаагаар Эдүтэнийг ашигласнаар сурагчид үзэг, цаас ашиглаж бодсоноос 8 дахин олон дасгал хийдэг болох нь харагдсан.

Багшийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлсэн

Header Image
Teacher's dashboard view thumbnail

Эдүтэнийг сурахад маш амархан бөгөөд багшийн хийж буй ажлын явцад тохирдог. Хувьсал хийж буй манай цахим платформ суралцахуйн шинжилгээ, ялгаатай түвшин, үр дүнтэй тоглоомчлолын аргачлал, хичээл төлөвлөлтийн дэмжлэг, хөтөлбөрт хялбархан нийцүүлэх зэрэг боломжийг олгодог. Багш нарын хамгийн сайн хийдэг зүйл болох сурагчиддаа суралцахад туслахад нь бид дэмжлэг үзүүлдэг.

Эдүтэнийг ангидаа тохируулан хэрэглэхэд багш нарт дараах өгөөжийг өгнө:

1

Бичиг цаасны ажил, үнэлгээнд цаг бага зарцуулна

Эдүтэний дасгалуудыг автоматаар үнэлдэг. Маш их ажиллагаатай асуулт, хариултын оронд багш туслалцаа шаардлагатай сурагчиддаа тохирсон дэмжлэгийг нь үзүүлэх цагтай болно.

2

Сурагчийн зорилго, ахиц, юуг сайн болон тааруу хийж байгаа байдлыг хялбархан хянана.

Эдүтэний суралцахуйн шинжилгээ сурагчийн суралцаж буй байдлын бодит мэдээллийг багшид өгнө. Багш сурагчдын явцыг багаар нь болон ганцаарчилж харах боломжтой. Эдүтэний буруу ойлголтын талаарх автомат дүн шинжилгээ нь багшийн анхаарлаа хандуулах хамгийн хэрэгтэй байгаа сурагч болон сэдэвт анхаарахад туслана.

3

Ялгаатай түвшин

Эдүтэн багш сурагчдынхаа ялгаатай түвшинд даалгаврыг тохируулахад тусалдаг. Нэг товч дараад л багш ангийн бүх сурагчдад тохирсон даалгаврыг өгөх бололцоотой.

4

Суралцахуйн үр дүн, оноо сайжрах

Эдүтэн сурагчдын идэвх чармайлтыг өдөөдөг. Эдүтэнийг ашиглан математикийн хичээлээ хийснээр сурагчид хурдан сурч, цаашлаад илүү хичээллэх сонирхолтой болно. Платформыг ашиглан суралцах нь амархан, хөгжилтэй болгодог.

Header Image

Эдүтэнийг сургууль, гэрийн боловсролд болон дэлхийн хаана ч байх боловсролын бусад байгууллагууд ашиглах боломжтой.

Туршаад үзээрэй
Update cookies preferences